Showing posts with label Storeroom. Show all posts
Showing posts with label Storeroom. Show all posts

Wednesday, January 28, 2015

Таны илтгэлийг гайхамшигтай болгох программууд

Таны илтгэлийг гайхамшигтай болгох программууд


181 Views .

“Илтгэл тань хүртээмжтэй болж чадахгүй байна уу? Та улиг болсон хуучин загвартаа баригдсаар л байна уу?” Тийм бол та анхаарлаа түр нааш нь хандуулна нуу.
Бидний олонх нь өдөр тутам ямар нэгэн байдлаар илтгэл бэлдэж, хэлэлцүүлж мөн сонсож байдаг. Тэрхүү илтгэл маань ажил хэргийн, сургалтын, уралдаан тэмцээний гэх мэтчилэн олон янз байдаг хэдий ч гол мөн чанар ямар нэгэн мэдээ мэдээлэл бусдад хүргэхэд оршино. Үнэнийг хэлэхэд таны илтгэл  сонирхол татахуйц байхгүй бол хэдий үнэн зөв юм ярилаа ч бусдад хүртээмжтэй болох нь юу л бол. Тэгэхлээр энэ удаад бид таны илтгэлд амь оруулах 4 програмыг танилцуулж байна.
1. Knovio
Knovio таны илтгэлд  аудио болон видео нэмэх боломжийг олгодог чөлөөтэй, ашиглахад хялбар программ юм. Мөн Knovio-н тусламжтайгаар өөрийн одоо байгаа PowerPoint дээр байгаа танилцуулгаа  хялбархнаар  аудио, видео болон шинэ хуудас агуулга нэмээд ашиглах боломжтой юм. Мөн э-мэйл болон бусад олон нийтийн сүлжээгээр танилцуулгаа тараах боломжтой.