Tuesday, July 31, 2012

get and become



learn it! title
 'Get' and 'become'
old man
Olga from Latvia asks:
Please tell me when we must use become and when we must use get.
Margarete Stepaneke from Austria asks:
I would very much like to know when to usebecome. My feeling is that verbs like getturn,go and grow are often preferred to become. Is there a rule for when to use become?
Roger replies:more questions
Get, as we shall see, has many different meanings whereasbecome basically indicates development of some kind.
Get is more informal and is frequently used in speech; becomeis more formal and is more often used in writing.
Get/become + adjective
When used with adjectives, get indicates growth or development and can therefore be used as the preferred alternative to become in an informal register. Compare the following sentences:
InformalFormal
got interested in photography when I was ten.became interested in art in later life.
As he got older, his garden got really messy.As he became older, he could no longer maintain his garden
It got colder and colder the further north we went.It became increasingly cold as we travelled north.
I'm getting quite hungry now, aren't you?He became quite angry when he discovered there was no food
Become + noun
We cannot, however, use get with a noun, even though the meaning is 'grow' or 'develop into'. We have to use become in this sense:
  • 'She was only seventeen when she became a beauty queen.'
  • 'Texas became the twenty-eighth state of the USA in 1845.

Saturday, April 28, 2012

IBT TOEFL-ын эссэ дээр хэрхэн 30 оноо авах вэ?


IBT TOEFL-ын Independent эссэ нь 185 сэдвээс эсвэл тэдгээртэй хамааралтай сэдэв ирдэг. Эссэний хэсэг дээрээ 30 оноогоо бүтэн авахыг хүсэж байна уу? Мэдээж шүү дээ. Тэгвэл одоо маш хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэе.
IBT TOEFL-ын эссэ дээр хэрхэн 30 оноо авах вэ?
1. Эссэний сэдэв 30 минутын турш компьютерийн дэлгэцэн дээр байсаар байх тул асуултаа 90-100 хувь ойлготлоо сайн унш. Гэхдээ хамгийн ихдээ 1 минут л уншина шүү.

Tuesday, April 24, 2012

Англиар хэл сурснаар өөртөө алтан медальтай дүйцэхүйц ялалтыг авчирна.


Дэлхий дээр 375 орчим сая орчим эх англи хэлтэй хүн байдаг ба  англи хэл нь дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэлний тоонд Хятад, Испани хэлний дараа гуравт ордог байна.  Англи хэлийг хоёрдогч хэлээ болгон хэрэглэж байгаа хүн амыг авч үзэх юм бол 470 саяас нэг тэрбум илүү хүн ярьж байна.  Англи хэл нь сургалтанд хамгийн өргөн хэрэглэгддэг ба  Европын холбооны улсуудын 89% нь англи хэл дээр  Франц 32%, Герман 18%, Испани 8% байна.  Мөн түүнчлэн Голландад 87%, Швед 85%, Дани 83%, Люксембург 66%, Финлянд 60%, Австри 53%, Бельги 52%, Герман 51% нь Англиар чөлөөтэй ярьдаг байна.  Дэлхийн олон оронд ном, сэтгүүл сонин нь англи хэл дээр байдаг байна.  Англи хэл нь шинжлэх ухаанд хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Судлаачдын үзэж байгаагаар бүх шинжлэх ухааны өгүүллүүдийн 95% нь англи хэл дээр бичигдсэн байдаг ба үүний зөвхөн тал нь л төрөлх англи хэлтэй зохиогчид байна.
Бидний амьдарч буй эрин зуунд англи хэлийг сурах мөн түүнчлэн өөр бусад гадаад хэл сурах нь  зайлшгүй шаардлагатай болоод байна.  Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг.  Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээлэлийг олж авахад бэрхшээлтэй болсон байна.  Зөвхөн эх хэлээрээр эх сурвалж мэдээллийг олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг.  Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна.

Monday, April 16, 2012

non - action verbs or non - progressive verbs





    Some verbs cannot be used in the progressive tenses. They are called non-action verbs.
   These verbs talk about or describe mental states, emotional states, possession, sense 
   perceptions, or other existing states. The most common non-action verbs are:

  Mental States:

    know                  suppose               imagine                 think*  
        realize                feel*                         doubt                    need
        understand        want                      remember           prefer
        believe               recognize          

Emotional States:

    love                     dislike       mind         like  
        appreciate          fear          envy          care
        hate

Possession:

      have*        possess     own          belong

Sensory Perception:

      hear          taste *      smell *      see*          feel*

Other Existing States:

      seem               look*            exist         owe      be*     contain      cost          include 
           consist of         appear*  
            weigh*                       


Note the usage in the following sentences:
    Mr. Tactful is seeming like a nice guy.
    (Wrong!)
    Mr. Tactful seems like a nice guy.
    (Correct)
    This salad is tasting delicious.
    (Wrong!)
    This salad tastes delicious.
    (Correct)
    I am liking banana cream pie.
    (Wrong!)
    I like banana cream pie.
    (Correct)
Some verbs have both action and non-action meanings. They are indicated by an asterisk* in the table above. The situation determines whether the action or non-action form of the verb is used.
    Those flowers look beautiful.
    (Non-action)
    Flora is looking out the window.
    (Action)
    think that's a great idea.
    (Non-action)
    am thinking about my upcoming speech.
    (Action)
    We have a brand new car.
    (Non-action)
    We are having a party this weekend.
    (Action)
    Craig is a real estate agent.
    (Non-action)
    Billy is being naughty today.
    (Action)

Sunday, March 25, 2012

Яаж өөрийгөө өдөөж, урам зориг орох вэ?

“Үйлдэл хийх нь амжилтын эх үүсвэр мөн.”

Үйлдэл хийхгүйгээр зөвхөн хүсээд, бодоод бид яав ч амжилтанд хүрч чадахгүй.  Тиймээс өөрийн хүссэн амжилтанд хүрэхийн тулд, хүссэн амьдралаа бүтээхийн тулд түүнийхээ төлөө арга хэмжээ авч үйлдэл хийх хэрэгтэй болдог.

Бидэнд ямар нэгэн санаа төрөхөөр тэр санаагаа шууд шүүрч авч, сайтар тунгаан бодож, найз нөхөд, гэр орныхонтойгоо хуваалцаж, түүнийхээ тухай судалдаг. Нэлээн сайн судалсны дараагаар нөгөө санаа маань хэрэгжүүлэхэд төвөгтэй болохыг олж мэдээд, магадгүй дахин нэмж судлаад, үнэхээр хэрэгжүүлэхэд хэцүү санаа байна гэдгийг батлаад түүнийгээ дараа өөр өдөр хийхээр хойшлуулах ч юмуу эсвэл бүүр хэрэгжүүлэхээ больдог.

Харин амжилттай яваа хүмүүс санаа төрөнгүүт мөн адил шүүрч авч судлана, тэгээд хичээнгүйлэн анхны алхам хийж эхэлдэг, хийхдээ зүгээр нэг алхам биш бүүр асар том алхам хийдэг.

Tuesday, February 14, 2012

Бэлтгэлгүй ярихын нууц


Хэн нэгэн хэзээ нэгэн цагт танд “Та индэр дээр гарч хэдэн үг хэлэхгүй юу?!” гэх асуух шаардахыг хослуулан хэлж байсан уу? Хэлээгүй гэж байгаа бол хэзээ нэгэн цагт хэлж л таарна гэж баттай хэлж чадах байна. Энэ нь та хэзээ нэгэн цагт огт бэлтгэлгүй байж байгаад олонд хандаж ярих хэрэг заавал гарна гэсэн үг. Тэнд байгаа хүмүүс тан руу анхаарлаа хандуулж юу ярихыг тань хүлээж байна.
Ийм үед нэг сайн амьсгаа аваад, сонсогчидтойгоо аль болох ойр байхыг хичээгээрэй. Гэнэт ярих шаардлага гарахад таныг аврах 3 эх сурвалж байдаг. Эхнийх нь, танд анхаарлаа хандуулсан сонсогчдын хэн болох, юу хийдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг, ямар сайн үйлс хийдэг талаар нь дурдаж жишээ татах хэрэгтэй. Хоёр дахь нь, болж байгаа үйл явдал. Хүмүүсийн тэнд цугларах болсон шалтгааны талаар бол мэдээж ярих нь тийм ч хэцүү биш шүү дээ. Хурал цуглаан, төрсөн өдөр, насны найр… гээд болж байгаа үйл явдалтай холбогдуулан ямар нэг юм ярих хэрэгтэй. Эцэст нь хэрэв та өөрөө сайн сонсогч бол таны өмнө ярьсан хүний ярианаас таалагдсан хэсгийг иш татан ярьж тухайн сэдвийг илүү өргөн дэлгэр болгож болно. Ингэж ярихад яг л таарсан гутал, бээлий өмсөж байгаа мэт таатай байх болно. Учир нь ийм яриа ярьж байгаа хүний тухайн үйл явдалтай холбогдолтой сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Танд зүгээр л тэр үед яриад өнгөрч байгаа мэт санагдсан ч сонсогчид маш амтархан сонссон учир таныг сайн илтгэгч, уран цэцэн яриатай хүн гэж үзнэ.

Friday, February 3, 2012

Цахим ертөнцийн “Цезарь”

Цахим ертөнцийн “Цезарь”
Одоогоос найман жилийн тэртээ Марк Зюкерберг коллежийн дотуур байрандаа хүссэн хүн болгон нь өөрийн зургаа тавьж, хувийн мэдээлэлтэй байх төдийгүй хоорондоо мэдээлэл солилцдог нэгэн программыг зохиожээ. Энэ бол өдгөө дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хүртээмжтэй нийгмийн сүлжээний нэг болох Facebook юм. Дотуур байрны давчуухан өрөөнд мэндэлсэн энэхүү программ өдгөө 900 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Энэ сайт нь тухайн хүний талаарх бүхий л мэдээлэл, тухайлбал, сонирхол, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний онцлог зэрэг тухайн хүний онцлог шинжийг дэлхийд таниулах боломжийг олгодог. Хэрвээ та энэхүү сайтад өөрийн профайлыг үүсгэсэн л бол зураг, ажлын намтар, амьдралын зорилго чиглэлээ хүн болгонтой хуваалцаж, бүр таны бухимдалыг төрүүлж байгаа зүйл чинь юу вэ гэдгийг хүртэл чөлөөтэй илэрхийлж болно. Магадгүй энэ их эрх чөлөөнийхөө хүчээр Ойрхи Дорнодын ихэнх улсуудад хувсгалыг эхлүүлсэн ч байж болох юм. Хэдийгээр дэлхийн гэр бүл салалтын 15,3 хувийг, амиа хорлох шалтгааны 10 хувийг эзэлж байгаа гэх судалгааны дүн байгаа хэдий ч найман настай жаал, наян настай хөгшин, дарга, цэрэг, улсын ерөнхийлөгч хүртэл энэ сайтаар үйлчлүүлж хэрэглэгчдийн хүрээг нь тэлсээр байна.

Monday, November 7, 2011

Стив Жобс буддист хүн байжээ

Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс. 

Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ? 

Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна. Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ. 

1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм). Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ. 

Sunday, October 2, 2011

Англи хэлний өдөр тутмын 200 өгүүлбэр

1. I see – Би ойлголоо
2. I quit! – Би болилоо
3. Let go! – Явуулаач
4. Me too – Би ч гэсэн
5. I will do my best ! – Би хамгийн сайнаараа ажиллах болно!
6. No way! – Яг ш дээ.
7. Come on – Алив.
8. Hold on – Байж байгаарай
9. I agree – Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad – муугүй шүү
11. Not yet – Одоохондоо арай болоогүй байна
12. See you – Баяртай
13. Shup up! – Амаа тат, дуугүй бай
14. So long – Мөд уулзая, түр баяртай
15. Why not? – Яагаад үгүй гэж
16. Allow me – Алив би хийе
17. Be quiet! – Чимээгүй!
20. Have fun! – Сайхан хөгжилдөөрэй
18. Cheer up! – Амжилт
19. Good job! – Сайхан ажил, Сайн ажиллаа.
21. How much? – Хэдий үнэтэй
22. I’m full – Би цадчихлаа
23. I’m home – Би гэртээ
24. I’m lost – Би төөрчихлөө
25. My treat – Би даая.

udur tutmiin 100 uguulber

1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Явуулаач
4. Me too - Би ч гэсэн
5. I will do my best ! - Би хамгийн сайнаараа ажиллах болно!
6. No way! - Яг ш дээ.
7. Come on - Алив.
8. Hold on - Байж байгаарай
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad - муугүй шүү
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна
12. See you - Баяртай
13. Shut up! - Амаа тат, дуугүй бай
14. So long - Мөд уулзая, түр баяртай
15. Why not? - Яагаад үгүй гэж
16. Allow me - Алив би хийе

Thursday, June 2, 2011

Crack, Patch, Keygen, Warez, Appz гэж юу вэ?

 
Crack- эвдэх, хэмхлэх гэсэн утгатай үг.
Компьютерт ямар нэгэн үнэтэй зарагддаг програмуудаа хэрэглэгчдэд танилцуулах зорилгоор демо (тодорхой үйлдэлийг хязгаарласан хувилбар) , болон триал (хугацааг хязгаарласан, 30 хоног ажиллаад ажиллахаа болих) хэлбэрээр интернетээр тараадаг. Эдгээр програм нь ихэвчлэн сериал код худалдаж авч оруулснаар хязгаарлалтгүй ажиллах боломжтой байдаг.
Харин эвдэгч (crack) болон түлхүүр тайлагч (keygen) зэргийг ЭВДЭГЧ (cracker) хэмээх хүмүүс хийж тараадаг. Эдгээр жижиг програм нь дээрх демо болон триал програмын хамгаалалт хязгаарлалтыг эвдэж үнэгүйгээр хязгааргүй хэрэглэх боломж олгодог...

дагаад дуулайрай англи хэлний сонсгол чинь сайжрана шүү